sanaa sain bol zaya sain

Зөвлөмж зөвлөгөө(Ходоодондоо чулуу тээдэг хойлог шувуу устах вий дээ)

Хойлогны мах идсэн хvн шархны халуун, шарх сорви идээлэх, эдгэхгvй удах шаналлаас хол байдаг гэсэн нэгэн ойлголт эртнээс нааш зөвхөн монголчуудын дунд бус Азийн ихэнх орны ард тvмний дунд тvгээмэл байсаар ирсэн. Эртний домог яриа, ард тvмний дунд vе улиран яригдаж ирсэн хууч vгэнд “Хойлогны мах идсэн хvн мэсийн шархаар vхдэггvй” гэсэн vг байх.

Хойлогны мах идсэн хvн шархны халуун, шарх сорви идээлэх, эдгэхгvй удах шаналлаас хол байдаг гэсэн нэгэн ойлголт эртнээс нааш зөвхөн монголчуудын дунд бус Азийн ихэнх орны ард тvмний дунд тvгээмэл байсаар ирсэн. Эртний домог яриа, ард тvмний дунд vе улиран яригдаж ирсэн хууч vгэнд “Хойлогны мах идсэн хvн мэсийн шархаар vхдэггvй” гэсэн vг байх. Чингис хааны цэргvvд дайнд орохын өмнө заавал хойлогны мах идэх, хэрэв хойлогны мах олдохгvй бол хойлогны мах идсэн нэгнээ “гvнцэглэх” явдал байсан хэмээн ярьдаг билээ. Yvнээс улбаалан хойлогны мах идсэн хvн бусдадаа мэдэгддэггvй заншил тогтсон хэмээдэг. Монголчуудын дунд нас барсан хvнээ хvндэтгэн тахих ёсыг зарим газар “хойлоглох ёс vйлдэх” хэмээдэг нь ч дээрх явдлаас улбаатай биз ээ. Ийнхvv ард тvмний дунд хэдэн зуун жил “мөнхийн ус”-ны адил шvтэгдэж ирсэн хойлог шувуу өдгөө хулгайн анчдын хараанд хэт өртөх болов. Өвлийн улиралд ТВ-гийн суваг, зар мэдээ, Нарантуул болон бусад худалдааны төвvvдийн радио, узелиэр “Хойлогны мах хямдхан зарна” гэсэн зар ихээхэн явдаг. Гэмтлийн эмнэлэгт хэвтэгсэд болон хагалгаанд орох гэж буй хvмvvс хагалгааны шархаа өвчин зовиургvйгээр тvргэн эдгээх зорилгын vvднээс хойлогны махны эрэлд гарна. Бvр хойлогны мах байнга зарах ченжvvд ч бий болсон бөгөөд эмнэлгvvдийн мэс заслын тасаг, өвчтөнvvдийн ар гэртэй холбоо барьж бараагаа борлуулна. Мөнгөтэй, эрvvл мэнддээ хэт хайртай нэг нь өвлийн улиралд өдийг нь зулгаагаагvй, хөлдvv хойлогны мах худалдан авахыг илvvд vзнэ.
Энэ нь ятуу, алтан гургуул, тагтаа агнан өдийг нь авч хойлогны мах хэмээн зарах явдал ихэссэнээс бий болсон байна. Нэг хойлогны махны vнэ 30-60 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Хамгийн гол нь тvргэн борлодог зах зээлийн эрэлт хэрэгцээ ихтэйгээс баруун аймгийн анчид хойлог агнахыг илvvд vздэг байна. Тvvнээс гадна тээвэрлэхэд овор бага, зардал хямд гардаг нь ч vvнд бас нөлөөлнө. Хэрэв та өвлөөр баруун аймгуудыг зоривол хойлогны мах хямдхан буюу 15 мянгаар зарах зарыг ихээхэн сонсох болно. Ингэхэд Алтайн хойлог хэмээх энэ шувууны тархцын талаар сонирхвол Монгол Алтай, Хангайн нуруу, Орос, Казахстан, Хятад зэрэг улсын нутагт байдаг байна. Өдгөө дэлхийд таван зvйл хойлог байдаг бөгөөд биеэр том эдгээр шувууд 50-150 мянгын хооронд тоологддог аж. Өндөр уулсын тайгын бvсээр амьдрах бөгөөд эмийн ургамлын vндэс, ургамлын vрээр хооллон эгц хадан хясаанд хоноглодог байна. Хэдийгээр Алтайн хойлогийн дэлхийн улаан номд анхаарал тавих шаардлагагvй зvйл хэмээн vздэг ч Монголын улаан номд оруулсан юм билээ. Yvнээс гадна Монгол Улсын Амьтны аймгийн тухай хуульд Алтайн хойлогийг ховор зvйл хэмээн тодорхойлсон атлаа Ан агнуурын тухай хуульд тусгай зөвшөөрлөөр агнаж болно гэсэн байдаг байна. Гэтэл баруун аймгуудад энэхvv хуулийн заалтууд цаасан дээр vлддэг гэхэд болно. Хэдийгээр дэлхий дээр буй нийт хойлог шувууны ихэнх нь Монгол Улсад байдаг ч сvvлийн жилvvдэд хулгайн анчдын гол агнах агнуур болон хувирлаа. Зөвхөн Хятадад л гэхэд хойлогны мах vе мөчний өвчнийг анагаадаг хэмээн vздэгийн улмаас Алтайн хойлогны жижиг төрөл устах аюулд өртөөд байгаа гэдэг юм билээ. Зэрлэг ан амьтны худалдааны талаархи судалгаанаас vзэхэд хvмvvсийн хамгийн их агнадаг шувуудын нэг нь Алтайн хойлог байдаг байна. Yvнээс гадна 1000 хvн тутмын 17.3 хувь нь байнга хойлогны мах хэрэглэх сонирхолтойгоос 14 нь эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг чухалчилдаг аж. Хvмvvст Алтайн хойлогны махыг жил ирэх тусам хэрэглэх, хувьдаа авч байнга хадгалах сонирхол ихээхэн бий болж байгаагийн улмаас жил ирэх тусам vнэ нь өссөөр ирэв. Монгол Алтайн хойлогийг 2004 онд 14600 агнасан гэсэн тооцоо байдаг юм билээ. Тэгвэл энэхvv тоо vнэ нь өсөхийн хэрээр нэмэгдсэн гээд хэлчихэд буруудахгvй болов уу. Хойлог агнах агнуур наймдугаар сарын эхнээс баруун аймгуудад эхэлдэг гээд хэлчихэд болно. Том биетэй учраас хойлог шувуу уулын уруу гvйж байж нисдэг. Наймдугаар сарын эхэн vеэс өд нь гуужиж нисч чадахаа больсон байдаг. Энэ vед нь нохойгоор хөөлгөн барихад хялбар болдог байна. Yvнээс гадна Алтайн хойлог нь цөөхнөөр сvрэглэн явдаг, нvvдэллэдэггvй шувуу. Энэ ч vvднээс суурьшил нь тогтвортой, анчдын хувьд vvрлэж буй газрыг нь олж агнахад хялбар байдаг. Энэхvv шувууг агнадаг анчдын тоо өдгөө гурван мянга даваад байгаа гэх бөгөөд нутгийн иргэд ч багагvй агнадаг. Ходоод нь чулууг хайлуулдаг гэдгээс vндэслэн ходоод нь өвдсөн хvнд ходоод нь, ясны бэртэнгэд арьсыг нь гаднаас нь тавих гээд хойлог шувууны өднөөс бусдыг нь ашигладаг байсан бол сvvлийн vед хойлогны өдөөр дэр хийвэл тархины даралтанд сайн хэмээх болов. Ийнхvv жилээс жилд хойлог хэмээх шувууны тоо толгой улам бvр хорогдож буй ч тvvний өсөлт vржилт тоо толгой хэдий хэр байгаа, агнуурын нөөц нь ямар хэмжээтэйг тодорхойлсон судалгаа байхгvй өдийг хvрэв. Баруун монголчууд хоточ банхар нохойндоо “Хойлог” хэмээх нэрийг өгөх нь тvгээмэл. Харин өдгөө хойлог хэмээх нутгийнхаа чулууг ходоодондоо тээж явдаг энэхvv шувуу устаж хоточ банхарын нэршил болон vлдэх аюул бий болоод байгаа талаар Ховд аймгийн Мянгад, Дуут сумынхан өгvvлэх юм билээ. Иймээс энэхvv шувууг авран хамгаалах талаар төр, засаг хийгээд олон нийтийн байгууллагын зvгээс анхаарах цаг нэгэнт болсныг дурьдалтай.

13:07 - 2012-06-04 - Сэтгэгдэл бичих

Яаж хэрэглэдэг вэ?

Зочин - 18:29 - 2024-01-01

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
zain syrgalt


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд
Бүхнийг хай
Бүхнийг үз

Шинэ бичлэгvvд
- Бурхны зураг
- Египетд шинэ пирамид олджээ
- Эрдэмтдийн төлөвлөгөөг нураасан акул
- Вирусны ер бусын гоо үзэсгэлэн
- МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ
- Цунами гэж юу вэ?
- Тест
- Исландын гоо үзэсгэлэн
- Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 олдвор
- Төв Африкийн алтан сармагчингууд
- Зөвлөмж зөвлөгөө(Ходоодондоо чулуу тээдэг хойлог шувуу устах вий дээ)
- Галт уул
- Далайн зааны амралтын өдрүүд
- Ан амьтан
- монголын байгалийн газарзүй(Бие даалт уншиж судлах)

Найзууд



:-)
 
xaax