sanaa sain bol zaya sain |
Цунами гэж юу вэ?Газар хөдлөлт, галт уулын идэвхижилт, хөрсний гулсалт, томоохон хэмжээний солир унах, цөмийн бөмбөгийн туршилтаар үүсэх энергийн нөлөөгөөр далай, тэнгисийн усны асар том давалгаа үүсэхийг цунами гэж нэрлэнэ. Цунами хэрхэн бий болдог вэ? Цунами нь далайн ёроолд тохиолдох гэнэтийн хөдөлгөөнөөр нөхцөлдсөн том хэмжээний далайн давалгаа юм. Энэхүү гэнэтийн хөдөлгөөн нь газар хөдлөл, хүчтэй галт уулын дэлбэрэлт болон усан доорхи хөрсний гулсалт зэргээс уламжлалтай байдаг. Томоохон хэмжээний солирын бөмбөгдөлт нь мөн цунами бий болгох боломжтой. Цунами ихээхэн хурдтайгаар задгай тэнгис рүү орж ирэх бөгөөд асар том хэмжээний үхлийн аюул бүхий давалгааг эрэг орчмын гүехэн усанд бий болгодог. Ихэнхи цунами нь плитүүдийн нүүлтийн хүчээр далайн плитүүд манти уруу шурган ордог бүс буюу субдукцийн бүсэнд бий болсон газар хөдлөлийн нөлөөгөөр бий болдог. Шурган орж байгаа плит болон түүний дээгүүр нүүж байгаа томоохон хэмжээний плитүүдийн хооронд үрэлт бий болдог. Энэхүү үрэлт нь субдукцийн хурдыг сааруулж плитүүдийг хооронд нь гацааж байдаг. Энэ гацсан байдал нь плитийг манти уруу дарах бөгөөд үүний нөлөөгөөр дээгүүр нь нүүж буй хэсэгт аажимаар хэв гажилт бий болж эхэлдэг. Үүний үр дүнд энерги яг л ороомогт энерги хуримтлагддаг шиг хуримтлагдах бөгөөд нүүж буй плитийн хэмжээнд олон арван тэр ч бүү хэл зуун жилийн туршид ч явагддаг. Дээгүүр нь нүүж буй плитийн хэмжээнд энерги нь хоорондоо гацсан плитүүдийн үрэлтийн хүчийг даван гарах хүртлээ хуримтлагддаг. Ингэх үед дээгүүр нь нүүж буй плит эргэн хэвийн байдалдаа ордог. Тухайн процесс нь асар их хэмжээний түлхэлтийг дээр орших ус уруу өгдөг учир энэхүү гэнэтийн хөндөлгөөний нөлөөгөөр цунами бий болдог. Үүнтэй зэрэгцэн дээгүүр нүүж буй плит дээрхи хуурай газар гэнэт доош суудаг. Газар хөдлөлт бий болсон хэсгээс давалгаа тал бүр тийш тархаж эхэлдэг. Усны зарим хэсэг нь далай уруу тархахтай нэгэн адил нөгөө хэсэг нь тухайн үед түвшин нь ихээхэн хэмжээгээр доошилсон эргийн хэсэг рүү цалгин гарна. Цунами нь задгай далайгаар маш хуртайгаар тархана. 1960 онд Чилийн эрэг дагуух газар хөдлөлийн нөлөөгөөр бий болсон цунами Номхон далайг нэвтлэн 15 цагийн дараа Хавайн арлуудад хүрч байсан бол 24-өөс бага цагийн хугацаанд Японд хүрсэн байдаг. Олон хүмүүс цунами нь ганц давалгаанаас тогтдог гэсэн буруу ойлголттой байдаг. Гэвч тийм биш юм. Харин түүний оронд олон тооны нийлмэл давалгаанаас тогтох “давалаан галт тэрэг” мэт байна.Гүехэн устай, налуу эрэгт цунамигийн хүч бага байна. Гүн, огцом эрэг нь цунамигийн давaлгааны хүчийг нэмэгдүүлнэ.Далайн ёроолын галт уулын дэлбэрэлтээс үүсэх үлэмж хэмжээний материал цунами үүсгэж болно. Далай доорхи газар хөдлөлт нь далайн царцдасыг шилжүүлэх (эвдэх) ба далайн ус түлхэгдэн цунами үүснэ. Цунами айсуйг хэрхэн урьдчилан мэдэх вэ? Манай гараг дээр болсон 1052 цунамиг түүхчид эх сурвалжид тэмдэглэн үлджээ. Хамгийн сүүлийн цунами 2006 оны 6 сарын 7 өдөр Ява арлын баруун өмнөд эрэг орчимд болсон юм. Энэ цунами үүсэх болсон шалтгаан нь Энэтхэгийн далайд акарта хотоос 360 км алсад газар хөдлөлт болсонтой холбоотой юм. Тухайн үед 7,7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ үед 5-6 метрийн өндөр далайн давалгаа үүссэн байна. Үүнээс өмнө 2005 оны 12 сарын сүүлээр бас л Энэтхэгийн далайн эрэг орчмын орнуудад цунами болж дэлхийн 30 орчим улс энэ байгалийн гамшигт өртөж байсан. Газрын гүнд болж байгаа үзэгдэл далайн усны урсгалд үзүүлж байгаа нөлөөг цунами гэж нэрлэдэг байна. 2004 оны 12 сарын 26, 2005 оны 3 сарын 29, 2006 оны 6 сарын 7 өдрүүдэд Энэтхэгийн далайн бүс нутагт болсон цунамигийн гол эх үүсвэр нь энэтхэгийн далайн гүнд болж байгаа хөрсний гулгалт, газар хөдлөлт юм гэдэг дүгнэлтийг эрдэмтэд хийж байна. 2004 оны 12 сарын 26 өдөр Энэтхэгийн далайн Андамандын арлын орчимд болсон газар хөдлөлтөөс болж үүссэн асар их хэмжээний хохирол учируулсан цунамигийн дараа мэргэжлийн хүмүүс цунамигийн талаарх байр сууриа эргэж харах болжээ. Учир нь сүүлийн 100-150 жилд тэмдэглэгдэн үлдсэн цунамигийн талаарх мэдээллийг нэгтгэн шинэ цунами үүсвэл хэр хэмжээний гамшиг хохирол учируулах магадлалтай вэ гэдэгийг таамагладаг байжээ. 2004 оны 12 сарын 26-аас өмнө эрдэмтэд Андамандын арлын бүс нутагт цунами үүссэн ч их хэмжээний хохирол гарахгүй гэж мэдэгдэж байв. Хамгийн аюул багатай гэж үзэж байсан бүс нутагт маш догшин цунами үүссэн нь эрдэмтэдийг байр сууриа өөрчлөхөд хүргэсэн байна. Бодит үнэлгээ хийхэд түүхэн баримтууд хангалттай биш гэдэг нь ийнхүү батлагдав. Сансрын GPS системийн тусламжтайгаар далайн давалгаа, далайн урсгалыг шинжлэн судлах хэрэгтэйг эрдэмтэд ойлгожээ. Одоо манай гараг дээр газар хөдлөлтийн дараа цунами үүсэж болзошгүй эгзэгтэй газрууд хэд хэд байна. Тэдний нэг нь Калифорнигийн хойд хэсгийн Кафкади гэдэг газар хөдлөлтийн идэвхитэй бүс юм. Хэрэв тэнд газар хөдлөлт болох юм бол цунами үүсэх магадлал өндөр юм. Түүнчлэн ОХУ-ын Курилын арлууд ажээ. Тэнд сүүлийн 150 жилийн турш газар хөдлөлийн идэвхижилт ажиглагдаад байгаа юм. Цунами хэзээ үүсэхийг урьдчилан таамаглах эрдэмтэдийн өмнө тулгараад байгаа чухал асуудал юм. Далайн гүнд хэмжигч багаж суурилуулж цунами үүсэх магадлалыг урьдчилан таамаглах судалгааны ажлыг 1950 оны дундуур Орос, Америкийн эрдэмтэд нэгэн зэрэг, гэхдээ тус тусдаа хийж байсан юм. 1981 онд Оросын эрдэмтэд цунами болох гэж байгааг урьдчилан таамаглан хэлж чадсан байна. Тухайн үед далайн гүнд болсон газар хөдлөлтийн дараа 40 минутын дараа Кунашир аралд цунами болно гэж Оросын эрдэмтэд мэдэгдэж байсан нь яг зөв байжээ. Цунами болсон газрууд Ихээхэн хохирол учруулсан цунамигийн жишээ бол 2004 оны Энэтхэгийн далайн газар хөдлөлтөөр үүссэн цунами юм. Ойролцоогоор 300,000 хүн нас барсны 168,000 нь Индонезийн иргэд байсан. Далайн давалгааны өндөр 33 метрт хүрч, Индонез, Тайланд, Малайз, Бангладеш, Энэтхэг, Шри Ланк, Мальдив зэрэг хоорондоо хэдэн мянган км алслагдсан орнууд нэрвэгдсэн байна. Уг цунами нь Африкийн зүүн эргийн Сомали, Кени, Танзани төдийгүй, газар хөдлөлтийн эпицентрээс 13,000 км хол орших Мексикийн эрэгт (давалгааны өндөр 2.6 метр гэж тэмдэглэгдсэн) хүрсэн байна. Саяхандаа 2004 оны нэгэн өдөр Азийн Тайланд, Шри-Ланк, Индонез, Энэтхэг зэрэг улсууд газар хөдлөлтийн уршгаар үүссэн цунамигийн аюулд өргөн нийтдээ 300.000 орчим хүнээ алдаж билээ. Энэтхэгийн далайн гүнд 9.0 баллын хүчтэй газар хөдлөлтийн доргилт гадаргуудаа 15 метрийн өндөр бүхий давалгаа үүсгэн, улмаар энэ давалгаа нь зам зуураа эрч хүч нь улам чангаран ойр орчнынхоо эргийн улсуудыг ард иргэд, хот сууринтай нь хэдхэн хормын дотор хөрснөөс арчиж орхисон. Зул сарын баяр болж байсныг ч хэлэх үү эрэг хавийн амралтын газруудаар амарч байсан гадаадын олон жуулчид энэ гамшигт нэрвэгдсэн. Индонез улсын Суматрын арлын ойролцоо анхлан үүссэн газар хөдлөлтийн чадал хэмжээг тухайн үед нь цаг алдалгүй тогтоож үүсэх аюулаас урьдчилан сэргийлэн бие биендээ мэдэгдэх улс хоорондын хамтын ажиллагаа огт байгаагүй нь ийм сүйрлийг авчирсан хэмээн хожим дүгнэсэн юм. Цунамийн тухай 10 баримт Цунами үүсэх шалтгаан юунд байдаг, түүнийг урьдчилан мэдэж болох эсэхийг тодруулах гэж эрдэмтэд оролдож байгаа юм. Баримт 1. “Цунами” гэдэг үг Япон хэлнээс гаралтай. Энэ нь “тэнгисийн булан дахь давалгаа” гэж орчуулагддаг байна. Түрүүнд нь цунамийг таталт, түлхэлтийн давалгаа гэж нэрлэж байсан бөгөөд харин цунами нь түлхэлттэй огт холбоогүй учир, одоо уг нэр томъёо хэрэглэгдэхгүй болжээ. Баримт 2. Цунами нь ганцхан давалгаанаас биш, харин ар араасаа цуван үргэлжлэх гадаргуугийн хэд хэдэн давалгаанаас бүрдэнэ. Их цунамийн үед давалгаанууд хэдхэн цагийн дотор эрэгт хүрч ирж болох бөгөөд ингэхдээ эхний давалгаа нь заавал сүйтгэлт шинжтэй байх албагүй юм. Баримт 3. Олонхи тохиолдолд цунами усан дорхи доргилт, газар хөдлөлтөөс үүсдэг. АНУ-ын геологийн албаны мэдээгээр, Самоад болсонтой адил тийм сүйрэл нь усан дорхи газрын хөрсний 8,0 баллын хүчтэй доргилтоос үүсдэг байна. Хэрвээ газар хөдлөлт хангалттай их хүчтэй байж, хангалттай их хэмжээний ус цалгиулвал цунами үүснэ. Баримт 4. Цунамийн барагцаалбал 80 хувь нь Номхон далайд болдог байна. Баримт 5. Эртний Грекийн түүхч Фукидид манай эриний өмнөх 426 онд “Полепонессийн дайны түүх” гэдэг номондоо далайн ёроолын доргилт цунами үүсэх шалтгаан болдог тухай таамаглал анх дэвшүүлжээ. Баримт 6. Галт уул дэлбэрч, их хэмжээний лаг шавар бууж, сүүлт одууд унаж, усан дор цөмийн дэлбэрэлт хийвэл бас цунами үүсгэж болно. Халуун орны хар салхи юм уу цаг агаарын бусад үзэгдэл ч өөр бусад шалтгаан болдог байна. Хар салхинаас үүдэлтэй цунамийг “цаг агаарын цунами” гэж нэрлэдэг. 2008 онд Мьянмад /хуучин Бирм улс/ ийм цунами болсон юм. Баримт 7. Хуурай газрыг нөмрөн орж ирдэг давалгаа асар их өндөр байдаг ч, далайн мандалд цунамийн давалгааны өндөр нь нэг метрээс илүүгүй байх нь олонтоо бөгөөд харин давалгааны урт (давалгааны хоёр нурууны хоорондын зай) нь 190 километрт хүрч болно. Давалгааны хурд нь цагт 800 гаруй километр байдаг нь тийрэлтэт нисэх онгоцны хурдтай адилхан гэсэн үг юм. Баримт 8. Цунамийг гүехэн газарт хүрэхэд, давалгаа агшин, урт нь богиносч, харин өндөр нь их болдог байна. Энэ үед давалгааны хурд саарч, гэхдээ л цагт барагцаалбал 80 километрийн хурдтай өнгөрдөг байна. Баримт 9. Цунами болохыг урьдчилан мэдэх боломж бараг байхгүй. Эргийн дэргэдэх ус гэнэт татардаг хэдхэн минутын өмнө л зарим тохиолдолд сэрэмжлүүлэг өгч болно. Давалгааны “хормой” нь хуурай газарт давалгааны нуруунаас эрт хүрч ирэх үед ийм явдал болдог. Баримт 10. Английн 10 настай Тилли Смит охин 2004 онд Энэтхэгийн далайд болсон цунамийн үеэр бараг нэг зуун хүний амь насыг аварсан юм. Цунами болох үед ус эргээс агшин зуур холддог гэдгийг тэр нэг удаа газар зүйн хичээл дээр сонсож, үүнийг аав, ээждээ хэлж, тэд хөршүүддээ энэ тухай ярьсан байна. Цунами болсны дараа тэр НҮБ-д үг хэлж, харин нэг жижиг гарагийг түүний нэрээр “20002 Тиллисмит” гэж нэрлэжээ.Байгйлийн гамшгаас өөрийгөө болон бусдыг хэрхэн аварч болох,мэдэх,мэддэгээ бусадтай хуваалцах,,, 20:20 - 2012-06-08 - Сэтгэгдэл бичих
|
Тухай: zain syrgalt Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Бүхнийг хай Бүхнийг үз Шинэ бичлэгvvд - Бурхны зураг - Египетд шинэ пирамид олджээ - Эрдэмтдийн төлөвлөгөөг нураасан акул - Вирусны ер бусын гоо үзэсгэлэн - МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ - Цунами гэж юу вэ? - Тест - Исландын гоо үзэсгэлэн - Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 олдвор - Төв Африкийн алтан сармагчингууд - Зөвлөмж зөвлөгөө(Ходоодондоо чулуу тээдэг хойлог шувуу устах вий дээ) - Галт уул - Далайн зааны амралтын өдрүүд - Ан амьтан - монголын байгалийн газарзүй(Бие даалт уншиж судлах) Найзууд |