sanaa sain bol zaya sain

Эрдэмтдийн төлөвлөгөөг нураасан акул

Бичсэн: Зөвлөгөө
 
Эрдэмтэд Сидней-ийн эрэг хавийн далайн усанд завьтай гарч, сэлэм хошуут загасанд тэмдэг тавиад, түүнийг усанд эргүүлэн тавингаа хэрхэн загасыг зөв барьж, бас усанд нь зөв буцааж тавихыг харуулсан бичлэг хийх төлөвлөгөөтэй байжээ. Бүх үйл ажиллагаа хэвийн болж өнгөрсний дараа зураглаачдын баг бичлэгээ хийхдээ бэлдээд байв. Энэ үед нэгэн эрдэмтэн загасыг сэлмэн хошуунаас нь барьж, зураглаачдын дохиогоор усанд тавихаар бэлдээд байсан аж. Гэтэл санаанд оромгүй харамсмаар гэнэтийн явдал болжээ... 

1. Гэрэл зурагчин шумбагч хувцас өмсөөд, сэлэм хошуутыг эрдэмтэн хэрхэн барьж байгааг харуулсан зураг дарахаар хэдэн метрийн зайд очсон байж. (Al McGlashan) 




2. Гэтэл бүх зүйл хоромхон зуурт өөрчлөгджээ. (Al McGlashan) 




3. Гэнэт, хаанаас ч юм 3 метр орчим урттай, 200 орчим кг жинтэй аварга загас гарч ирсэн байна. Аварга загас хөөрхий сэлэм хошуутын сүүлнээс хоромхон зуурт хазаад авчээ. Яг энэ үед хошуугаа эрдэмтэнд бариулсан байсан сэлэм хошуут юу ч хийж чадаагүй нь мэдээж. Харин аварга загасны хувьд том биетэй загасыг сүүлнээс нь хазаж авбал давуу талыг олно гэдгээ сайн мэддэг амьтан билээ. (Al McGlashan) 




4. Аварга загас сэлэм хошуутын сүүлнээс зуусан даруйд Эл камераа асааж, зураг дарж эхэлсэн байна. Аварга загас шинэхэн ангаа хөнөөх гээд тун завгүй байсан тул зурагчныг анхаарах сөхөөгүй байв. (Al McGlashan) 




5. Сэлэм загасны сүүлийг акул тасар татсаны дараа Эл МкГлашан нь завируу яаравчлан сэлж очсон байна. Цус хаа сайгүй тархаж, улангассан акул ойр хавийнхаа амьд биетрүү хэзээ мөдгүй дайрахад бэлэн болсон байжээ. (Al McGlashan) 



20:20 - 2012-08-19 - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
zain syrgalt


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд
Бүхнийг хай
Бүхнийг үз

Шинэ бичлэгvvд
- Бурхны зураг
- Египетд шинэ пирамид олджээ
- Эрдэмтдийн төлөвлөгөөг нураасан акул
- Вирусны ер бусын гоо үзэсгэлэн
- МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ
- Цунами гэж юу вэ?
- Тест
- Исландын гоо үзэсгэлэн
- Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 олдвор
- Төв Африкийн алтан сармагчингууд
- Зөвлөмж зөвлөгөө(Ходоодондоо чулуу тээдэг хойлог шувуу устах вий дээ)
- Галт уул
- Далайн зааны амралтын өдрүүд
- Ан амьтан
- монголын байгалийн газарзүй(Бие даалт уншиж судлах)

Найзууд



:-)
 
xaax