sanaa sain bol zaya sain |
Египетд шинэ пирамид олджээАрхеологит түүхэн олдворуудыг олж илрүүлэх маш олон арга байдаг. Эдгээр аргуудын нэг бол алсаас ажиглаж олох арга юм. Өмнө нь онгоцоор нисэж судалгаа хийдэг байсан бол одоо хиймэл дагуулаар судалгаа хийж болдог болсон байна. Археологийн судалгаа ажиглалт хийхэд тэсвэр тэвчээртэй байхаас гадна, шинэ олдвор олохыг ихэд эрмэлздэг байх хэрэгтэй. Тэгвэл Google Earth Anomalies төслийн ажилтан Анжела Микол (Angela Micol) дээрх чанаруудыг бүгдийг өөртөө агуулсны үндсэн дээр Египетд хоёр шинэ пирамид байх магадлалтайг тогтоожээ. Эхний пирамид нь Файюмскаас холгүй орших бөгөөд гурван довтой, 42 метрийн өргөнтэй юм. Довын өнгө нь эртний Димай хотын хананы өнгөтэй ойролцоо учраас ижилхэн найрлагатай байх магадлалтай хэмээн Анжела Микол үзэж байна. Димай нь 5 метрийн зузаантай, 10 метрийн өндөртэй түүхий тоосгоор хүрээлэгдсэн ханатай гэнэ. Димай хот нь МЭӨ III зууны үед Птолемей II хааны үед байсан хотын буурь дээр баригдсан бөгөөд эртний Египетийн Себеку хэмээх “усны бурхны” сүм гэдгээрээ алдартай. Хоёр дахь пирамид нь түүхэн дэхь Дээд Египетийн газар нутгаас өмнөд зүг рүү 150км орчимд байгаа хэмээн таамаглаж байна. Энэхүү пирамид нь хоёр том, хоёр жижиг довтой гэнэ. Том дов нь 80 метрийн өргөнтэй, жижиг дов нв 30 метрийн өргөнтэй гэнэ. Үүнээс гадна энэхүү газар 200 метрийн өргөнтэй гурвалжин хэлбэртэй өндөрлөг газар бий. Эдгээр зургуудтай Египет судлаач Набил Селим аль хэдийн танилцчихсан. Тэрээр энэхүү нээлтийг ихэд үнэлэж археологийн үнэтэй олдвор гэж үзжээ. Мөн профессор Салим хэлэхдээ “Эдгээр жижиг довнууд нь 13-р ургийн хаадын үед баригдаж байсан довуудтай их төстэй юм” -хэмээжээ. Google Earth Anomalies төслийн гол зорилго нь хиймэл дагуул ашиглаж археологийн олдвор, нээлтүүдийг хийх юм гэж үүсгэн байгуулагчид нь хэлдэг. “Эдгээр зургууд түүхийг өгүүлж байгаа” гэж Микол хэлжээ. Зарим нэг газруудад маш олон нууц хадгалагдаж байгаа боловч үүнийг зөвхөн археологийн судалгааны үр дүнд л олж илрүүлнэ. Анжела-ийн хэлж байгаагаар орчин үеийн технологи эдгээр олдворыг олох ажлыг хялбарчлаж байгаа хэдий ч малтлагааг заавал археологчид гар бие оролцон хийх шаардлагатай гэжээ. “Миний мөрөөдөл бол хиймэл дагуулын тусламжтайгаар илрүүлсэн газартаа өөрөө археологчидтой хамт очиж малталгаа болон судалгаа хийх юм. Нээж илрүүлэх нь шинэ олдвор олох анхны алхам юм” -гэж Микол хэлсэн байна. Анжела Микол нь Шарлотт дахь Хойд Каролинагийн Их Сургуулийн төгсөгч бөгөөд олон жилийн турш археологийн судалгаа хийж байгаа гэнэ. 20:24 - 2012-08-19 - Сэтгэгдэл бичих
|
Тухай: zain syrgalt Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Бүхнийг хай Бүхнийг үз Шинэ бичлэгvvд - Бурхны зураг - Египетд шинэ пирамид олджээ - Эрдэмтдийн төлөвлөгөөг нураасан акул - Вирусны ер бусын гоо үзэсгэлэн - МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ - Цунами гэж юу вэ? - Тест - Исландын гоо үзэсгэлэн - Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 олдвор - Төв Африкийн алтан сармагчингууд - Зөвлөмж зөвлөгөө(Ходоодондоо чулуу тээдэг хойлог шувуу устах вий дээ) - Галт уул - Далайн зааны амралтын өдрүүд - Ан амьтан - монголын байгалийн газарзүй(Бие даалт уншиж судлах) Найзууд |